Дээрмийн гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна

Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид өнгөрөгч хоногт үйлдэгдсэн дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүлжээ. Тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших худалдааны төвийн хажуу талаас Бяанзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ш-ийн савхин цүнхтэй эд зүйлийг Төв аймгийн харьяат 18 настай, эрэгтэй Э нь бусадтай бүлэглэн дээрэмдсэнийг шуурхай илрүүлжээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Улиастайн хуучин эцэст дээрэмдүүлсэн хүн байна” гэсэн мэдээллийн дагуу шалгаж иргэн Г-ын “IPhone-5” гар утсыг Төв аймагт оршин суух хаягтай 18 настай, эрэгтэй М нь дээрэмдсэн хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай