Хүүхдээ асардаг ээжүүд номын баринтаг хийж Үндэсний номын санд хандивлав

Хүүхдээ асардаг ээжүүд номын баринтаг хийж Үндэсний номын санд хандивлав

Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан өнөөдөр Үндэсний номын санд “Номын баринтаг” хандивлах ёслол боллоо. 2015 оноос хэрэгжиж эхэлсэн “Номын баринтаг” төслийг JCI капитал байгууллагаас санаачилж, эртний ном судрын хадгалалт хамгаалалтыг сайжруулахад анхаарч эхэлжээ. 

Тус байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг ээжүүдийн “Хайрын хүч” ТББ-тай хамтран баринтаг оёж хандивлалаа. Мөн 108-аас дээш баринтаг бэлэглэсэн “Цэнтр регион” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуульд өргөмжлөл үнэ бүхий зүйл гардуулсан байна. 

Түүхээс үзвэл 1937 оноос хойш хэлмэгдүүлэлтийн үед түүхийн болон ном судрын маш ховор үнэт бүтээл устаж үгүй болох эзэнгүйдэх асуудалтай тулгарсан байна. Тухайн үед зарим эрдэмтэн мэргэдийн ачаар тодорхой хэмжээний ном судар, түүхийн цагалбарууд аврагдаж, монгол улсын өнцөг булан бүрээс цуглуулж одоогийн ном судрын сан хөмрөгт үндсэн цөм хэсэг болон хадгалагдаж байгаа хэдий ч баринтаггүй болон хэт хуучирсан баринтаг нь хадгалалтын зөв горимд нийцэхгүй болжээ. Одоогоор тус номын сангийн сан хөмрөгт нийт 35,000 орчим ном, судар баринтаггүй болон баринтагийг яаралтай солих шаардлагтай байгаа хэдий ч улсын болон номын сангийн төсөвд энэхүү чиглэлийн санхүүжилтгүй байжээ. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай