Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Энэ оны анхны IPO-г гаргаж буй ЛэндМН хувьцааны захиалгыг авч эхэлнэ

2 дугаар сарын 21-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 52 дахь өдөр бөгөөд он дуусахад 313 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 6, найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс сайжрах гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2400.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 380.30, вон 2.210 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Энэ оны анхны IPO-г гаргаж буй ЛэндМН хувьцааны захиалгыг өнөөдрөөс авч эхлэх бөгөөд Хөрөнгийн бирж нээлт хийж, 09.00 цагт цан цохино. 
  2. Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт буй 35.000 гаруй баринтаггүй болон хэт хуучирсан баринтаг нь хадгалалтын горимд нийцэхгүй болсон соёлын үнэт өв болсон ном судруудад НОМЫН БАРИНТАГ хандивлах ээлжит өдөрлөг 11.00-13.00 цагийн хооронд Монгол Улсын Үндэсний номын санд болно.
  3. "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас “Завхан нутаг жаргалын орон” шашин соёлын цэнгүүнээр дамжуулан Отгонтэнгэр хайрхан болон байгаль орчныг хамгаалах үйлсэд олон нийтийг уриалан дуудаж байгаа талаараа “Отгонтэнгэр хөгжил” сангаас хэвлэлийн бага хурал зарлалаа.
  4. MN-Мэдээллийн төвд 14.00 цагаас Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн талаар тус дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1613 онд Оросын үндэсний ассемблей хаан ширээнд I Михайлийг суулгаснаар Хаант Орос улсад Романовын угсааны хаанчлал эхлэжээ.
  2. 1808 онд Швед Финландад дайн зарласнаар Финландын дайн эхлэв. Уг дайнд Шведчүүд ялагдал хүлээж, газар нутгийн зүүн хэсгийн талыг Финландад буюу Оросод алдсан юм.
  3. 1842 онд Америкийн зохион бүтээгч Жон Грийнау оёдлын машины анхны патентыг авчээ.
  4. 1848 онд Карл Маркс болон Фридрих Энгельс нар алдарт "Эв хамт намын тунхаг" номоо хэвлүүлэв.
  5. 1918 онд "Каролина тоть" шувууны хамгийн сүүлийн төрөл нас баржээ.
  6. 1925 онд Алдарт "Нью Йоркер" сэтгүүл анхны дугаараа эрхлэн гаргав.
  7. 1948 онд Америкийн автомашины хамгийн том уралдаан болох "НАСКАР" зохиогдож, удирдлагын бүрэлдэхүүнтэй болжээ.
  8. 1952 онд Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчиль бүх иргэнийг иргэний үнэмлэхтэй болгох шийдвэр гаргав.
  9. 1972 онд ЗХУ нисэгчгүй "Луна 20" хөлгийг саран дээр амжилттай газардуулав.
  10. 1975 онд Уотергейтын дуулиан: АНУ-ын ерөнхий прокурор асан Жон Н.Митчель, Цагаан ордоны ажилтан Х.Р.Халдеман, Жон Эрлихман нарыг шоронд хорихоор болжээ
  11. 1995 онд Канадын Саскатчеван мужийн Лидер тосгонд нисгэгч Стив Фоссетт агаарын бөмбөлөгтэй газарджээ. Ингэснээр тэрээр Номхон далайг агаарын бөмбөлөгтэй туулсан анхны хүн болсон юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай