Цагаан сар дуусаагүй байгааг илтгэх 9 зүйл

Цагаан сар дуусаагүй байгааг илтгэх 9 зүйл

Сар шинийн баяр албан ёсоор 3 өдөр үргэлжилдэг уламжлалтай. Гэсэн хэдий ч ойр дотны хамаг хамаатан садан, өтгөс буурлуудынхаараа хэсэх гээд өнөө 3 өдөр чинь 10 өдөр ч болж сунах үе бишгүй л таарна. За, бараг л жилийн жилд тийм зүйл болдог гэхэд хэлсдэхгүй дээ. Танил нэгэн гадаад монголчуудыг "Бараг 2 долоо хоног баярлачихдаг юм билээ" гэж нэгэндээ сонирхуулан ярьж байсныг нь санаж байна. Энэ нь биднийг хэт сунжруу онцлогтой зан төлөвтэйг илэрхийлж байгаа юм.

Тэгэхээр шинийн 5-нд айл хэсэж дуусаагүй байх энүүхэнд байгаа биз? 

Шинийн 4-нөөс дийлэнх албан газрын ажилчид халамцуу бүлэмцүү, шарталттай, гүн хямрал, ядаргаанд орчихсон цуглана. Энэ бол жирийн л нэгэн цагаан сарын баярын дараах ажлын эхний өдөр. Тэгээд хоорондоо золгоно. Харин цайны цаг хүртлээ даргынхаа өрөөнд золголтоо хийчихсэн нөхдүүд үд гэхэд нэгийнхээ гэрт оччихсон сууж байна. Дараагийн үйл ажиллагаа яг өмнөхтэйгээ ижил буухиалах маягаар үргэлжлэнэ. 

Дээрх үйл явдлыг эдгээр зүйл батлаж байгаа юм.

1. Хотод замын хөдөлгөөний ачаалал маш бага байна.

"Урт цагаан, Найман шарга"-ын уулзвар. 18:30 цагийн үед энэ зам тэр чигтээ авто машины зогсоол мэт түгжирсэн байдаг. Харин өнөөдөр.

2. Хүнсний дэлгүүр, супер маркетаар үйлчлүүлэгчид оволзсон их байхгүй ч салат, зуушны материал, архи, ундаа цуглуулан явж байгаа хүмүүстэй тааралдсан уу? Мэдээж энэ бол бас л нэг батлах зүйл болж байгаа юм. 

3. Байнга үйлчлүүлдэг нүдний шилний дэлгүүр, хоолыг нь идэх дуртай гуанзаараа орох гэтэл хоосон хаалга мөргөв. Тэд маань шинэлж дуусаагүй л байж.

4. Ажил дээр ч нам гүм... 

5. Гэрт ч нам гүм...

Гэрийнхэн тус тусдаа айл хэсэхээр явсан.

6. Автобусанд ч нам гүм...

7. Хаа сайгүй дээлтэй монголчууд. 

8. Орцны гадаа хийсэх цэнхэр өнгийн уутан улавчууд.

9. Бөөн бөөндөө сүрэглэн явах дээлтэйчүүд.

9. Такси олдохгүйн улмаас замын хажуугаар эгнэн бээрч зогссон дээлтэй монголчууд...

Цагаан сар хэзээ дуусах вэ?

 

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай