Хөвсгөл аймгийн хоёр сум түргэн тусламжийн автомашинтай боллоо

Хөвсгөл аймгийн хоёр сум түргэн тусламжийн автомашинтай боллоо

Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Арбулаг, Эрдэнэбулган  сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашиныг өнөөдөр гардуулан өглөө. Эрүүл мэндийн яамнаас 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 176 түргэн тусламжийн автомашиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн бөгөөд зудын нэн их эрсдэлтэй аймаг, сумдыг түргэн тусламжийн автомашинаар хангах ажлуудыг хийж байна.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, аймаг орон нутгийн түргэн тусламжийн автомашины жолооч нар оролцлоо.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай