Зэрлэг амьтдад зориулан ногоон бүсэд идэш тэжээл, хужир мараа тавьжээ

Зэрлэг амьтдад зориулан ногоон бүсэд идэш тэжээл, хужир мараа  тавьжээ

Нийслэлийн Байгаль орчны газраас 2017 онд анх удаа ногоон бүсийн зэрлэг амьтдад идэш тэжээл, хужир мараа тавих ажлыг зохион байгуулж байсан бол энэ жил 2 дахь удаагаа  тус ажлыг эхлүүллээ. Байгаль хамгаалагчдын ажиглалтаар халиун буга, бор гөрөөсөөс эхлээд туруутан амьтад идэш тэжээлийн хомсдолд орж туйлдсан байгаа нь амьтдын цасан дээр үлдээсэн мөр, унасан үс болон зэрлэгшсэн нохойд бариулж байгаа зэргээс харагдсан байна.
Энэ удаагийн  биотехникийн арга хэмжээг зэрлэг амьтдын гүйдэл ихтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Дээндийн амны 2 цэгт 20 боодол өвс тэжээл тавих байдлаар зохион байгууллаа.
Уг ажилд ан амьтны мэргэжлийн байгууллага “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ, Гачуурт хэсгийн байгаль хамгаалагчид болон иргэд идэвхитэй оролцсон бөгөөд цаашид тус ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэх юм байна.      

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай