УИХ-ын гишүүн Д.Гантулга “Тохиролцсон” гэж мэдүүлжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй. Түүний үс, цуснаас дээж авч ШШҮХ-д ДНХ-гийн шинжилгээ хийгээд эд мөрийн баримт болгон хураан авсан зүйлээс олдсонтой таарч, Д.Гантулгынх гэдэг нь батлагдсан гэдгийг хэд хэдэн эх сурвалж хэллээ. Тэрбээр өнгөрсөн оны зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдоод буй бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Энэ үед Д.Гантулга “Бид тохиролцоонд унтсан” гэж мэдүүлсэн байдаг. Тус хэлтсийнхэн тухайн үед хэргийн нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар хаасан ч Н-гийн эгч Ч.Саранзаяа “УИХ-ын гишүүн Д.Гантулга албан тушаалаа ашиглан, ШШҮХ-гийнхэнд нөлөөлсөн” хэмээн УЕПГ-т гомдол гаргаснаар АТГ-т шилжүүлж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгуулж байсан шинжээч эмч нарын хамт хэргийг нь нэгтгэн мөрдөж буй билээ.

Тэгвэл АТГ-ынхан УИХ-ын гишүүн, олон нийтийн дунд “бандааш” гэх хочтой болоод буй Д.Гантулгаас шинэчилсэн тайлбар авсан бөгөөд “Хохирогч гэх Н-тай тохиролцсон” гэсэн мэдүүлгээ дахин өгсөн гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (45)

Илгээх

Энэ тухай