Өмнөговь аймгийн ОБЕГ "Тэргүүний хамт олон”-оор хоёр дахь жилдээ шалгарав

Өмнөговь аймгийн ОБЕГ "Тэргүүний хамт олон”-оор хоёр дахь жилдээ шалгарав

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь аймгийн  “Тэргүүний хамт олон”-оор хоёр дахь удаагаа шалгарчээ.

Өнгөрсөн онд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг амжилттай зохион байгуулсан. Нүүн шилжих үйл ажиллагаанд Даланзадгад сумын 8 багийн 23810, Цогтцэций сумын 5 багийн 2445 иргэнийг 4 аюулгүй цэгт цуглуулж, аймгийн хэмжээнд нийт 26255 иргэнийг хамруулан ажилласан зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай