Найман нэрийн дэлгүүрүүд өнөөдрөөс ажиллаж, томоохон худалдааны төвүүд амарна

Найман нэрийн дэлгүүрүүд өнөөдрөөс ажиллаж, томоохон худалдааны төвүүд амарна

Найман нэрийн дэлгүүрүүд өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ. Харин сар шинийн баярын дараах эдгээр өдрүүдэд томоохон худалдааны төв, захууд амарна. Тухайлбал “Нарантуул” худалдааны төв энэ сарын 23-ныг дуустал амарч, 24-ний өдрөөс эхлэн  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. “Хүчит шонхор” худалдааны төв энэ сарын 22-ныг дуустал амраад, 23-ны өдрөөс эхлэн ажиллана. “Хархорин”, “Барс” 1, 2 худалдааны төвүүд, “Да хүрээ трейд” техникийн зах энэ сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах гэнэ. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай