ЦАГ АГААР: Цас орж, явган шуурга шуурч жавартай хүйтэн байна

ЦУОШГ-аас 2018 оны хоёрдугаар сарын 19-нөөс 26-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны дунд үеэр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурч жавартай хүйтэн байх гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 19, 21-нд Хангайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 24-25нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. Ойрын 2 хоногтоо хүйтний эрч бага зэрэг чангарах ч цаашдаа суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 21-22нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 4 хоногтоо Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.   

Зүүн аймгуудын нутгаар: 19, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд зарим газраар бага зэргийн цас орж, 22-нд салхи баруун хойноос 14-16 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 24-нөөс хүйтний эрч суларна. 

Говийн аймгуудын нутгаар: 22-нд нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 22-нд зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 3 хоногтоо Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч шөнөдөө 15-20 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай