Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав

Эрүүл мэндийн яамнаас амралтын өдрүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай танилцаж, дэмжлэгт хяналт хийх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа нар Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн  тусламж, үйлчилгээний байдалтай танилцлаа.

Сүхбаатар нэгдсэн эмнэлэг нь нийт 325 ортой бөгөөд  насанд хүрэгчдийн тасагт 83, хүүхдийн тасагт 53 нийт 136 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгийн жижүүр эмчээр Г.Сэвжидмаа, Д.Мөнх-Од, Б.Соёл-Ундрах, Б.Мөнгөнцацрал нар ажиллаж байна. Насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний тасаг 8 өвчтөнтэй байсан бөгөөд тэдгээр нь 50-аас дээш насны архаг өвчний хүндрэлтэй хүмүүс байна, ихэвчлэн артерийн даралт ихэссэн, зүрх судас болон элэгний эмгэгтэй хүмүүс хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн тасагт баярын өдрүүдэд хоногтоо 5-10 хүүхэд шинээр хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эрчимт эмчилгээний тасагт 2 хүүхэдтэй байна. 

Сүхбаатар дүүрэг нь 18 Өрхийн эрүүл мэндийн төвтэй бөгөөд бүх төвүүд баярын өдрүүдэд 10-16 цагийн хооронд ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн 11-р хорооны “Дотны туслагч”, 7-р хорооны “Манай эмч”, 8-р хорооны “Энхсүндэр” өрхийн эрүүл мэндийн төвийн  үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Тэдгээр төвүүдээр өдөртөө 3-5 хүн үйлчлүүлсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай