Эх хүүхдийн эрүүл мэндийн төв хэвийн ажиллаж байна

Эрүүл мэндийн яамнаас Монголчуудын уламжлалт баяр болох “Цагаан сар”-ын амралтын өдрүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай танилцаж, дэмжлэгт хяналт хийх ажлыг зохион байгуулсан билээ. Шинийн 3-ны өдөр ЭМЯ-ны Төрийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг, эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн Н.Болормаа, нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Нинжбадгар нар нь ЭХЭМҮТ тусламж үйлчилгээний байдалтай танилцлаа.

Хүүхдийн Яаралтай тусламжийн тасгаар нийт 122 хүүхэд үйлчлүүлсний ихэнх нь ходоод гэдэсний үйл ажиллагааны хямрал, амьсгалын замын хямрал гэсэн оноштойгоор хандсан. Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт 4 хүүхдийн эмч, 4 резидент эмч, 4 сувилагч баярын өдрүүдээр жижүүрлэж байна. 2 хүүхдийн эмчийг нэмэлтээр жижүүрт гаргасан. Нярайн эрчимт эмчилгээний тасагт нийт 17 эмчлүүлж байгаагаас дутуу төрж эрчимт эмчилгээнд орсон нярай ихэнх хувийг эзэлж байна. Амьсгалын аппаратад орсон 7 нярай, мэс засалд орсон-5 нярай, мэс засал төлөвлөгдөж буй-1 нярай, төрөлтийн явцад мөр мултарч боолт хийлгэсэн нярай-1, нярайн халдвар оношоор  3 нярай эмчлэгдэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай