ТОЙМ: Монгол Улс ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайланг сэтгүүлчдэд танилцуулж, мэдээлэл хийсэн. УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулган 93 өдөр хуралдан бие даасан 18 хууль баталсан бол нийт 95 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын 54 тогтоол баталсан байна.

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон (шар) нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо        хэвлэлийн хурал зарлаж, тус байнгын хорооноос 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хийсэн мэдээлэлдээ, Өргөдлийн байнгын хороонд хандаж 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 250 өргөдөл ирүүлсэн байна. Нийт 197 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 59 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.

Хүн төрөлхтний энх тайвны бэлгэдэл олимпийн наадмаас Монгол Улс анх медаль хүртсэний 50 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд олимпийн дэвжээнээс медаль хүртсэн тамирчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төв аймгийн Баян сумын малчин Э.Содномжамц, Ц.Ганхүү, Баянжаргалан сумын малчин Р.Мөнхдорж нарт “Монгол Улсын аварга малчин”-ы шагналыг нь гардуулж өглөө. 

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хэвлэлийн бага хурал хийж, 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир мэдээллийнхээ эхэнд, тайлангийн хугацаанд тус байнгын хороо 15 удаа хуралдаж, 41 хуулийн төсөл (давхардсан тоогоор), дөрвөн Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэж, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл хоёр удаа сонсож, 14 хууль, Улсын Их Хурлын дөрвөн тогтоол батлуулсан талаараа дурдлаа.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзлаа. Ноён Элчин сайд энэ оны гуравдугаар сарын 18-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Монгол Улсын парламентаас ажиглагч оролцуулах тухай ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко, Төрийн думын дарга Вячеслав Володин нарын албан ёсны урилгыг гардуулан өгөв.

Билгийн тооллын XYII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай