Баяр, амралтын өдрүүдэд 34 дуудлага иржээ

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан баяр амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 29, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 5, нийт 34 удаагийн дуудлагаар нийслэлийн Аврах  анги-105, Гал түймэр унтраах аврах ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллалаа. Дээрх хугацаанд гарсан гал түймэр,аврах ажиллагааны дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан  үзүүлэлттэй байна.

Сар шинийн баярын арга хэмжээтэй холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх удирдамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 2018 оны 01 дугаар сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүн ам олноор цуглардаг зах, худалдааны төв, гэр хорооллын хороодод галын аюулаас урьдчилан сэргийлэх Нэгдсэн арга хэмжээг 61 удаа, цахилгааны аюулгүй байдлыг хангах, галын аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг 53 удаа, нийт 9258 өрх, 15259 иргэнийг хамруулан зохион байгуулж, иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг материал 15300 ширхгийг тарааж ажиллав

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай