"Пёнчан-2018": Норвеги улс медалийн тоогоор, Герман улс чанараар тэргүүлж байна

"Пёнчан-2018": Норвеги улс медалийн тоогоор, Герман улс чанараар тэргүүлж байна

БНСУ-ын Пёнчан хотноо энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх  өвлийн XXIII цагаан олимп ид өрнөж байна. Эрэгтэйчүүдийн цанын буухиа төрөлд Норвеги улсын дөрвөн тамирчин 10 км замыг туулж тэргүүлснээр тус улс өвлийн олимпоос нийт 22 медаль хүртэж, медалийн тоогоор тэргүүлээд байна.  Энэ төрөлд ОХУ-ын тамирчид удаалсан бол Франц улсын тамирчид гуравт эрэмбэлэгдлээ. 

Мөн цанын слопстайл төрөлд Норвеги улсын тамирчид тэргүүлж, АНУ-ын шигшээ баг хоёрдугаар байранд , Канад улсын тамирчид удаалжээ.  

Медалийн чанараар Германы араас Нидерланд болон Канад улс жагсаж байна. Харин АНУ, Япон, Австри болон Орос улс тус бүр есөн медаль хүртэж медалийн тоогоор тэргүүлж байна. Орос улс алтан медаль хүртээгүй учир медалийн чанараар жагсаалт 19-т бичигджээ. 

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам эхэлснээс хойш нийт 24 улсын баг тамирчид медаль хүртээд буй гэнэ. 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай