НӨАТ-ын сугалааны азтанууд тодорсон тул та тохирлоо шалгана уу

НӨАТ-ын сугалааны азтанууд тодорсон тул та тохирлоо шалгана уу

НӨАТ-ын азтануудыг өнөөдөр тодруулжээ. Энэхүү тохирлоор  2018 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрүүдийн худалдан авалтын үр дүнд авсан баримтууд хамрагдсан бөгөөд 5 сая төгрөг хожсон ес, 1 сая төгрөг хожсон 142 азтан тодорлоо.

Энэ сараас мөнгөн урамшууллын нэмэгдсэн хэлбэрээр тохирол явагдсан ба тодруулбал,

3 орон таарч, 50 мянган төгрөг хожсон 13 386 баримт
4 орон таарч 200 мянган төгрөг хожсон 1423 баримт
5 орон таарч 1 сая төгрөг хожсон 142 баримт
6 орон таарч 5 сая төгрөг хожсон 9 баримт
7 орон таарч  10 сая төгрөгийн азтан тодорсонгүй
8 орон таарч 50 сая төгрөгт баримт тохирсонгүй

Түүнчлэн супер сугалааны тохиролд азтан тодорсонгүй.

Та азтан болсон эсэхээ ebarimt.mn сайт болон ebarimt  аппликейшнээр орж шалгах боломжтой

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай