Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: УДЭТ-ын сар шинийн золголт болно

2 дугаар сарын 19-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 50 дахь өдөр бөгөөд он дуусахад 315 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 4, нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2400.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 379.70, вон 2.22 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. "Театр: Цагаан сар 2018" золголт УДЭТ-т 12.00 цагт болно.
  2. 12.00 цагт “Широкая Масленица” их наадам болно.
  3. МБШТ Гандантэгчэнлин хийдийн Буддиын гүн ухааны Дашчойпэл дацанд Д.Алтаншагай, Б.Цэрэндагва нар гавжийн дамжаа барина.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1649 онд Гуарарапесийн хоёрдугаар тулаанд Бразилчууд ялалт байгуулснаар тус улс дахь Голландын ноёрхол эцэслэв.
  2. 1674 онд Англи болон Нидерландын засгийн газар Уестминстерийн тунхагт гарын үсэг зурж, хоёр улсын хооронд үүссэн гуравдугаар дайн эцэслэжээ. Энэ гэрээний хүрээнд Америк дахь Нью Амстердам хот Нью-Йорк болж нэрээ сольсон байна.
  3. 1807 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аарон Бөрр улсаасаа урвасан хэргээр баривчлагдав.
  4. 1819 онд Британийн аялагч Уиллиам Смит Өмнөд Шетландын арлыг илрүүлж Английн хаан III Жоржийн нэрээр нэрлэжээ.
  5. 1846 онд Өөрсдийгөө улс гэж зарласан Техасын бүгд найрамдах улс АНУ-д нэгдэж Техас муж улс болов.
  6. 1878 онд Алдарт зохион бүтээгч Томас Эдисон дуу бичиж сонсох зориулалт бүхий фонограф төхөөрөмждөө патент авчээ.
  7. 1913 онд Мексикийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Пепро Ласкурейн 45 минутын дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв. Ингэснээр дэлхийн түүхэнд хамгийн богино хугацаанд төр барьсан ерөнхийлөгч болжээ.
  8. 1949 онд Боллингений холбооноос олгодог яруу найргийн дээд шагналыг Эзра Паунд анх удаагаа хүртжээ.
  9. 1959 онд Их Британичууд Киприйн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Үүнээс нэг жил зургаан сарын дараа Кипр улс бүрэн тусгаар тогтносон юм.
  10. 1960 онд Хятад улс T-7 дуут пуужинг амжилттай туршив.
  11. 1976 онд АНУ-ын ерөнхийлөгч Жералд Форд япон гаралтай америк иргэдийг өөр газар түр байрлуулах шийд гаргажээ.
  12. 1985 онд Дэлхийн түүхэнд зүрх шилжүүлэн суулгасан анхны хүн болох Уиллиам Ж.Шройдер эмнэлгээс гарав.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай