Баярын ширээн дээр салат, зууш, хоолыг ХОЁР цагаас удаан хугацаанд бүү байлга

Баярын ширээн дээр салат, зууш, хоолыг ХОЁР цагаас удаан хугацаанд бүү байлга

Сар шинийн баярын үеэр хоолны хордлогын өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс  дараах мэдээллийг хүргэж байна.

1. Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаан авахдаа бүтээгдэхүүний дуусах хугацаа болон бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаарай! Жишээ нь: Лаазалсан бүтээгдэхүүний сав нь хонхойж, төвийсөн, доторх шингэн нь шүүрсэн, гоожсон байх нь уг бүтээгдэхүүн аюултай болсон байгааг илтгэх нэг үзүүлэлт юм.

2. Зууш, салат бэлтгэхийн өмнө гараа сайтар угаах, махны гамбанз модон дээрээ зууш, салат бэлтгэхээс зайлсхийх.

3. Тасалгааны хэмд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлого үүсгэдэг 1 ширхэг бичил биетэн 20 минут тутамд 2 болж хуваагддаг байна. Тэгвэл энэ нь 4 цагт 4096 ширхэг, 8 цагт 17 сая, 12 цагт 68 тэрбум болж үржинэ гэсэн үг. Иймээс салат, зууш, хоолыг бэлэн болгосноос хойш тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаанд хадгалахаас зайлсхийж, заавал хөргөгчинд хадгалаарай.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Эх сурвалж:  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай