УИХ-ын гишүүн, А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэгийг МУИС-ийн 10 оюутанд олгоно

УИХ-ын гишүүн, А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэгийг МУИС-ийн 10 оюутанд олгоно

УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор Агваанлувсангийн Ундраа санаачлан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд байгалийн ухааны салбарын хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг дэмжих өөрийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зарлажээ.  Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь 2018-2020 он хүртэл буюу 3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд жил бүр 10 оюутанд хүртээнэ. 

1,000,000 төгрөгийн энэхүү тэтгэлэгийг амжилттай суралцаж буй 5 оюутан, судалгаа, шинжилгээний ажилд идэвхитэй оролцдог 5 оюутанд олгох гэнэ. 

Тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлага:

  • Хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй 3,4-р түвшний идэвхитэй төлөвийн суралцагч байх,
  • Эрдэм шинжилгээний хурал, судалгаа шинжилгээний ажилд идэвхитэй оролцдог байх,
  • Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.num.edu.mn/ холбоос дээр дарж сонирхоно уу

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай