Морь нь даахаа больсноос 50 кг жин хаяжээ

Британийн иргэн, 33 настай, найз залуу хайх телевизийн шоуны оролцогч Бонни Стейнер юунаас болж 50 кг жин хаясан тухайгаа ярьжээ. Тэрбээр дөрвөн жилийн өмнө хүүхэд төрүүлснээс хойш таргалсаар байсан бөгөөд цаг үргэлж идэх болсон гэнэ. “Хивэхгүй” байх тухай огт бодохгүйн дээр гоо сайхан байх талаар санахаа ч больсон ажээ. Гэтэл Бонни нэг л өдөр сэхээрчээ. Хурдан давхих хообийтой, 105 кг жинтэй түүнийг хайртай морь нь даахаа болиход л ухаарсан байна. Үүний зэрэгцээ 12 жилийн турш болзоонд яваагүй тул сэтгэлдээ нийцсэн залуутай зугаалахыг хүсэх болсон нь нөлөөлснөөр нэг мэдэхнээ 50 кг жин хассан байжээ. Гоолиг бүсгүй эдүгээ шоунд манлайлж, үзэгчдийг шуугиулж буй юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай