Хамгийн өндөр зочид буудал нээгдлээ

Дэлхийн хамгийн өндөрт тооцогдох зочид буудал Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай хотод нээгдсэнийг NHK мэдээллээ. “Gevora” зочид буудал нь 356 метр өндөр, 75 давхар аж. Энэ нь хамгийн өндөрт тооцогдож байсан “JW marriott marquis” зочид буудлаас нэг, Парисын Эйфелийн цамхгаас 56 метрээр өндөр, харин Куала-Лумпурын ихэр цамхгаас 100 орчим метрээр намхан гэнэ. 500 гаруй өрөөтэй “Gevora” зочид буудлыг барихад 130 сая гаруй ам.доллар зарцуулсан. Өрсөлдөгч зочид буудлуудаас ялгаатай нь тансаг зэрэглэлийн шинэ зочид буудлын өрөөний үнэ харьцангуй хямд юм байна.

Дашрамд хэлэхэд, АНЭУ-д дэлхийн хамгийн өндөр 10 зочид буудлын долоо нь байдаг ажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай