Газрын тосны илүүдэл багасчээ

ОПЕК-ийн орнууд олборлолтоо бууруулснаар газрын тосны илүүдэл багассаныг Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлэв. Мөн улс орнуудын уг таваарын хэрэглээ энэ онд өдөрт дунджаар 100 000 баррелиар нэмэгдэхээр буйг дурджээ. ОПЕК-ийн орнууд болон ОХУ газрын тосны гарцаа бууруулснаар хөгжсөн орнуудын нөөц өнгөрсөн арванхоёрдугаар сард сүүлийн зургаан сарынхаа доод түвшинд хүрсэн байна. Гэхдээ АНУ-ын занараас газрын тос үйлдвэрлэх хэмжээ нэмэгдэж буй нь “аюул” дагуулж мэдэх гэнэ. Парист төвтэй нэгэн агентлагийн мэдээлснээр ОПЕК-ийн бус орнуудын газрын тосны үйлдвэрлэл ихээхэн нэмэгдэж магадгүй аж. Өчигдрийн байдлаар Нью-Йоркийн металлын биржид баррель нефтийн фьючерс ханш 60 орчим ам.доллартой тэнцэж байв. Өнгөрсөн нэгдүгээр сарын эцсээр сүүлийн гурван жилийнхээ дээд түвшинд (баррель нь 66.66 ам.доллар) хүрээд байсан “хар алт”-ны ханш өмнөх долоо хоногт тасралтгүй хямдарсан билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай