Хятадын цагдаа нүдний тусгай шилтэй боллоо

Хятадын цагдаа нар нүүр царай таних технологи бүхий нүдний шилтэй болсон тухай ВВС мэдээллээ. Ийм шил нь сэжиг бүхий этгээдүүдийн хувийн мэ­дээллийг агуулсан өгөгдлийн сантай холбогдсон учир цагдаа нар олны дундаас гэмт хэрэгтнийг шуурхай илрүүлэх гэнэ. Гэхдээ уг технологийг хүний эрхэнд хэт халдсан, Засгийн газрын эрх мэдлийг улам өргөжүүлсэн хэрэг боллоо хэ­мээн шүүмжлэгчид үзэж байна. Он гарснаас хойш Хятадын цагдаа нар нүдний шилнийхээ ачаар долоон сэжигтнийг баривчилжээ. Тод­руулбал, тус улсын төв нутгийн Жөнжоу хо­тын хөл хөдөлгөөн ихтэй автобусны буудал орчмоос хүний наймааны хэрэгт холбогдох долоон сэжигтнийг баривчилжээ. Тэрчлэн хуурамч үнэмлэх ашигласан 26 хүнийг энэ шилний тусламжтайгаар илрүүлсэн байна.

Нөгөөтэйгүүр, энэ технологиор сэжиг бүхий этгээдийн гэрэл зургийг авч, өгөгд­лийн санд буй зургуудтай харьцуулан харах боломжтой гэнэ. Хятад улс хяналтын камер суурилуулалтаараа дэлхийд тэргүүлдэг. Өдгөө тус улсад 170 сая хяналтын камер суурилуулсан бөгөөд ирэх гурван жил уг үзүүлэлтийг 400 саяд хүргэхээр төлөвлөжээ. Тэдгээрийн олонх нь нүүр царай таних технологи зэрэг хиймэл оюун ухаантай байх аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай