Нохой гэр бүлсэг учир айл бүрт энх амьдрал цэцэглэж, амар амгалан ноёлоно

Айл гэр бүрт тайван амьдрал цэцэглэж, амар амгалан ноёрхоно. Нохой бусдад гайхуулам гэр бүлсэг, амьдралын хамгийн гол үнэт зүйл бол гал голомт гэж үздэг. Ийм үзэл бодолтой хүмүүст оны эзэн хувиасаа нэмж дэмжлэг үзүүлнэ гэж итгэж болно. 2018 онд хүмүүс төгс зохист төлөв байдалд умбан, хайртай хүнийхээ тэврэлтэд өнгөрөөсөн хором бүрээс цэнгэл авах боломжтой. Шар нохой ганц бие хүмүүст аз жаргал, хайрын харилцаа тогтоох боломж бэлэглэнэ.

Гэхдээ үүний төлөө тэд сувдаг шунахай зангаа мартаж, иймэрхүү авир байдлаас татгалзах ёстой. Хэрэв дурлалт хосын аль нэг нь тооцоогоор амрагийн холбоо тогтоохыг оролдвол шар нохой таалахгүй, иймээс хайр сэтгэлээр биш мөнгөн дээр суурилсан амрагийн харилцаа 2018 онд бүтэлгүйтэх тавилантай.

Шар нохой чин сэтгэлийн халуун хайраас гадна үерхэл нөхөрлөлийг ивээн тэтгэдэг, учир нь өөрөө үнэнч шударгын бэлгэдэл билээ. Нэг нь нөгөөдөө захирах захирагдах дээр суурилаагүй, зөвхөн тэгш эрхийн зарчим дээр үндэслэсэн үнэнч нөхөрлөл, шинэ түншлэлийг хүссэн хүн бүр түүнийгээ авна.

Хулгана жилтнүүд сахиус шүтээндээ зул сайн өргө

1912, 1972 оны усан хулгана жилтнүүдийн амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвч. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутагийн хишиг тогтоно. Мал өсөж, гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижиж, худалдаа наймаанд ашиг олз ихтэй.

1924, 1984 оны модон хулгана жилтнүүдэд сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авахуул. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Эд агуурст гарз гарах тул хүүхэд ядууст өглөг өгч баясга. Норжмаагийн сан уншуулж усан балин тавиул.

1936, 1996 оны гал хулгана жилтнүүдийг тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Хэл ам нүүрлэнэ. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул.

1948, 2008 оны шороон хулгана жилтнүүдийн алив ажил бүтэх боломжтой, хэрэг заргад хариугаа хялбар авна. Бататгахын тулд хийморийн сан тавиулж дарцаг хийсгэ. 1960 оны төмөр хулгана жилтнүүд ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.

Үхэр жилтнүүдийн хийморийн цог заль бадран, ажил сэтгэлчлэн бүтнэ

1913, 1973 оны усан үхэр жилтнуүдийн амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Сэдэж санасан зүйлд сэв гарах, эд малд гарз гарч болзошгүй тул Намсрайн хишиг, даллага авахуул. Гонгор тахиул. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ.

Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн. 1925, 1985 оны модон үхэр жилтнүүд дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж тахил өргөвөөс сайн. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутагийн хишиг тогтоно. Мал өсөж, гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин, худалдаа наймаанд ашиг олз ихтэй. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ.

Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн. 1937, 1997 оны гал үхэр жилтнүүд санасан зүйлд сэв гарах, эд малд гарз гарч болзошгүй тул Намсрайн хишиг, даллага авахуул. Гонгор тахиул.Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. 1949, 2009 оны шороон үхэр жилтнүүдийн бие эрхтэн амгалантай, эд малын гарзгүй сайн. Хэрүүл, тэмцэл болбоос эвлэрэх нь хялбар. Дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж, тахил өргө. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутагийн хишиг тогтоно.

Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. 1961 оны төмөр үхэр жилтнүүд Намсрайн хишиг, даллага авахуул. Гонгор тахиул.Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.

Бар жилтнүүдэд сайн, муу ээлжлэх тул Гомбо, Чойжоо, Лхам тахиул

1914, 1974 оны модон бар жилтнүүдэд тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авахуул. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсөж, гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй. Хэл ам нүүрлэнэ. Зарим садан дайсан болно. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.

1926, 1986 оны гал бар жилтнүүд тэнгэр зэтгэр, сайн, муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авахуул. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Цагаан шүхэрт уншуул. Хийморийн сан олонтаа тавиул. Сайн нөхрийг шүтсэн мэт гадна, дотнын гай барцад үл учрах сайн. 1938, 1998 оны шороон бар жилтнүүд шүтээнд түй өргө.

Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авахуул. 1950, 2010 оны төмөр бар жилтнүүд Норжмаагийн сан уншуулж усан балин тавиул. Хэл ам нүүрлэнэ. Зарим садан дайсан болно. Далх тахь. Цагаан шүхэрт уншуулаарай. 1962 оны усан бар жилтнүүд тэнгэр зэтгэр, сайн, муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авахуул. Хэл амнаас болгоомжил. Дорж намжом, Чогжүмүнсэл, Алтангэрэл уншуул, Сан олон тавиул, дарцаг хийсгэ.

Туулай жилтнүүдийг тэнгэр бурхан ивээж биед өвчингүй, сэтгэлд гаслангүй байна

1915, 1975 оны модон туулай жилтнүүдэд тэнгэр зэтгэр, сайн, муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авахуул. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.

1927, 1987 оны гал туулай жилтнүүд Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авахуул. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. 1939, 1999 оны шороон туулай жилтнүүд хийморийн сан тавиулж дарцаг хийсгэ. Сайн, муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.

1951, 2011 оны төмөр туулай жилтнүүд шүтээндээ түй өргө. Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авахуул. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. 1963 оны усан туулай жилтнүүдэд тэнгэр зэтгэр, сайн, муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Бие эрхтэн амгалантай, эд малын гарзгүй сайн оршино. Хэрүүл, тэмцэл болбоос эвлэрэх нь хялбар.

Луу жилтнүүдэд хэл ам нүүрлэх тул Далх тахиулж, Цагаан шүхэрт уншуул

1916, 1976 оны гал луу жилтнүүдэд элдэв зэтгэр тохиолдовч гэмгүй. Сахиус тахиж, тахил өргөвөл зохино. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Хүүхэд, ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Санасан зүйлд сэв гарах, эд малд гарз гарч болзошгүй тул Намсрайн хишиг, даллага авахуулж, Гонгор тахиул. Насны сүлд доройтох, зүүд нойр эвгүйтэх тул шөнө орой явахыг цээрлэж, Цэвэгмэдийн чого уншуулж аврал сайн айлтгуул, сүлд дуудуул.

1928, 1988 оны шороон луу жилтнүүд Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авахуул. Бие өвдөж болзошгуй бөгөөд зүүд нойр муудах нигууртай тул Цагаан шүхэрт уншуул. Сайн, муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.

1940, 2000 оны төмөр луу жилтнүүдийн амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай тул тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт.

Анд нөхдийн сэтгэл урвах тул хурлын чуулганд идээ, ундаа өргөж, хүүхэд, хөгшид, ядууст өгөөмөр сэтгэлийн үүднээс өглөг өгч, шүтээнд тахил өргө. Алтангэрэлийн даллага авахуул. Хэл ам нүүрлэнэ. Зарим садан дайсан болно. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авахуулж, сүлд дуудуул.

1952, 2012 оны усан луу жилтнүүдэд тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авахуул. 1964 оны модон луу жилтнүүдэд элдэв зэтгэр тохиолдовч гэмгүй.

Могой жилтнүүдийг тэнгэр бурхан ивээж, эрхтэн хүч төгөлдөр оршино

1917, 1977 оны гал могой жилтнүүд сахиус тахиж, тахил өргөвөл зохино. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Санаж сэдсэн зүйлд сэв гарах, эд малд гарз гарч болзошгүй тул Намсрайн хишиг, даллага авахуул. Гонгор тахиул. Алив ажил бүтэх боломжтой, хэрэг заргад хариугаа хялбар авна.

1929, 1989 оны шороон могой жилтнүүдийн амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино.

1941, 2001 оны төмөр могой жилтнүүдийн хийморийн цог заль бадран явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн. 1953 оны усан могой жилтнүүдийн хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.

1965 оны модон могой жилтнүүдэд тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авахуул. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд, ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно.

Морь жилтнүүдийн алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь сүлд үл хагацах сайн

1918, 1978 оны шороон морь жилтнүүдийн амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингуй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсөж, гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй. Хэл ам нүүрлэнэ. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.

1930, 1990 оны төмөр морь жилтнүүд ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эд агуурст гарз гарах тул хүүхэд, ядууст өглөг өгч баясга. Норжмаагийн сан уншуулж усан балин тавиул. Хийморь доройтон эд хөрөнгө хомсдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. Цагаан шүхэрт уншуул. Хийморийн сан олонтаа тавиул. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн. 1942, 2002 оны усан морь жилтнүүд Далх тахиулж, Цагаан шүхэрт уншуул. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.

1954, 2014 оны модон морь жилтнүүдийн амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин Цэнд уншуул. Дуган сүмд тахил өргөж, Сундуй уншуул. 1966 оны гал морь жилтнүүдэд элдэв түйтгэр тохиолдовч гэмгүй.

Хонь жилтнүүдэд хов жив олширч, ураг амрагуудын эв түнжинд хорлол болж болзошгүй

1907, 1967 оны гал хонь жилтнүүдийн амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Далх тахиулж, Цагаан шүхэрт уншуул. Сайн нөхрийг шүтсэн мэт гадна, дотнын гай барцад үл учрах сайн.

1919, 1979 оны шороон хонь жилтнүүд ариун бус зүйлийг тэвчин үйлд. Бие эрхтэн амгалантай, эд малын гарзгүй сайн оршино. Хэрүүл, тэмцэл болбоос эвлэрэх нь хялбар. Дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж, тахил өргөвөөс сайн. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсөж гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хэл ам нүүрлэнэ.

1931, 1991 оны төмөр хонь жилтнүүд ариун бус зүйлийг тэвчин Намсрайн хишиг, даллага авахуул. Гонгор тахиул. Зарим садан дайсан болно. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учрах сайн. 1943, 2003 оны усан хонь жилтнүүд сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.1955 оны модон хонь жилтнүүдэд хэрүүл, тэмцэл болбоос эвлэрэх нь хялбар. Гэвч дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж, тахил өргөвөөс сайн.

Бич жилтнүүдэд тэнгэр зэтгэр сайн, муу ээлжлэх тул шүтээнд түй өргө

1908, 1968 оны шороон бич жилтнүүдийн тэнгэр зэтгэр, сайн, муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авахуул. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. 1920, 1980 оны төмөр бич жилтнүүдийн тэнгэр зэтгэр, сайн, муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авахуул. Биеийн тэнхээ тамир доройтож, сэтгэл тайван бус болж, өвчин тусаж болзошгүй тул Цэнд уншуул. Дуган сүмд тахил өргөж, Сундуй уншуул. Эд агуурст гарз гарах тул хүүхэд, ядууст өглөг өгч баясга. Сайн, муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.

1932, 1992 оны усан бич жилтнүүд шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авахуул. 1944, 2004 оны модон бич жилтнүүд Намсрайн хишиг, даллага авахуул. Гонгор тахиул. Сайн нөхрийг шүтсэн мэт гадна, дотнынн гай барцад үл учрах сайн.1956 оны гал бич жилтнүүд худалдаа наймаанд ашиг олз ихтэй. Хэл ам нүүрлэнэ. Зарим садан дайсан болно. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Сайн нөхрийг шүтсэн мэт гай барцад үл учрах сайн.

Тахиа жилтнүүд амь сүлд үл хагацах сайн

1909, 1969 шороон тахиа жилтнүүд тэнгэр зэтгэр, сайн, муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авахуул. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангуй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.

1921, 1981 оны төмөр тахиа жилтнүүд шүтээнд түй өргө. Хийморийн цог заль бадран явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн. 1933, 1993 оны усан тахиа жилтнүүдийн амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ.

1945, 2005 оны модон тахиа жилтнүүдийн цог заль бадран явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.

1957 оны гал тахиа жилтнүүд хүүхэд, ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Эд агуурст гарз гарах тул хүүхэд, ядууст өглөг өгч баясга. Норжмаагийн сан уншуулж усан балин тавиул. Хийморийн цог заль бадран явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.

Нохой жилтнүүдийн амины найлзуур модон дэлгэрч, ад зэтгэр үл тогтоно

1910, 1970 оны төмөр нохой жилтнүүд амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд, ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Норжмаагийн сан уншуулж усан балин тавиул. Хийморь доройтон эд хөрөнгө хомсдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. Цагаан шүхэрт уншуул. Хийморийн сан олонтаа тавиул. Сайн, муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.

1922, 1982 оны усан нохой жилтнүүд бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд, ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Цагаан шүхэрт уншуул. Сайн нөхрийг шүтсэн мэт гадна, дотнын гай барцад үл учрах сайн.

1934, 1994 оны модон нохой жилтнүүдэд элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй. 1946, 2006 оны гал нохой жилтнүүд Цагаан шүхэрт уншуул. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө. 1958, 2018 оны шороон нохой жилтнүүдийн насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авахуулж сүлдээ дуудуул.

Гахай жилтнүүдийн эд агуурс арвижин, худалдаа наймаанд ашиг олз ихтэй

1911, 1971 оны төмөр гахай жилтнүүдэд элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй. Сахиус тахиж, тахил өргөвөл зохино. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсөж гарзгүй. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хэл ам нүүрлэнэ. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Сайн, муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.

1923, 1983 оны усан гахай жилтнүүд шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо, Лхам тахиул, насны даллага авахуул. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. 1935, 1995 оны модон гахай жилтнүүд Цагаан шүхэрт уншуул. Хийморийн сан олонтаа тавиул. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.

1947, 2007 оны гал гахай жилтнүүдэд тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо, Лхам тахиул, насны даллага авахуул. Хүмүүний хэл ам ирнэ. Цагаан шүхэрт уншуул. Хийморийн сан олонтаа тавиул.

1959 оны шороон гахай жилтнүүдийн хүссэн эд агуурс арвижин, худалдаа наймаанд ашиг олз ихтэй. Хийморь доройтон эд хөрөнгө хомсдож, өвчин ороож болзошгүй. Цагаан шүхэрт уншуул. Хийморийн сан олонтаа тавиул. Сайн, муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай