Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: YouTube 13 нас хүрлээ

2 дугаар сарын 14-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 46 дахь өдөр бөгөөд он дуусахад 319 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 29, зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сүлд тэнэж одох гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь  жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2400.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.20, юань 378.50, вон 2.17 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны 1 дүгээр сарын байдлаарх хэвлэлийн бага хурал 11.00 цагаас ЗГ-ын 3-р байрны В1 давхрын мэдээллийн танхимд болно.
  2. ЧД-ийн 39-р сургууль дээр 11.00 цагаас ОУ-ын идэвхтэй, залуу иргэдийн байгууллага болох JCI байгууллагын JCI Импакт салбар байгууллагаас утааны голомтод орших, агаарын чанар хэмжигч байхгүй бүсэд орших 39-р сургуулийн 1,623 сурагч нарт утааны хор уршигаас өөрийгөө хэрхэн хамгаалах тухай сургалт хийж хүүхэд бүрт стандарт хангасан маск тарааж өгөх үйл ажиллагаа болно.
  3. "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас СХД, Тахилтын 100 ортой эмнэлэгийн барилга угсралтын ажилд зориулан ном хурах, буян хишгийн даллагатай урлагийн тоглолтыг зохион байгуулах болсон талаар "Энхрий үрс, халуун сэтгэл" ТББ-аас мэдээлэл хийнэ.
  4. 12.00 цагт МХЕГ, МҮЭХ-той хамтран ажиллах гэрээ байгуулна.
  5. 10.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордны "Б" танхимд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний зөвлөгөөн"-д оролцоно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1349 онд Страсбург хотод хулгайн хэргээр олон зуун еврей үндэстнийг галтан шатаажээ.
  2. 1502 онд Испанийн Гранада хотыг Муслим үндэстнүүд эзэлж, улмаар тус улсаас Католик шашныг гаргав.
  3. 1655 онд Испанийн арми Мапуче омгийн цэргийн хүчийг бут цохиж, одоогийн Чили улсад хяналтаа тогтоожээ.
  4. 1779 онд Алдарт аялагч Жеймс Күүк Хавайн арлын Калакекуа арлын орчимд уугуул хавайчуудад хорлогдон амиа алджээ.
  5. 1852 онд Дэлхийн хамгийн анхны хүүхдийн эмнэлэг Их Британийн Лондон хотод байгуулагдав.
  6. 1849 онд Гэрэл зурагт мөнхөрсөн хамгийн анхны ерөнхийлөгчөөр Жеймс Нокс Полк тодорчээ.
  7. 1859 онд Орегон муж АНУ-ын 33 дахь муж болов.
  8. 1876 онд Алдарт зохион бүтээгч Александер Грам Белл телефон утасны патентыг авчээ.
  9. 1929 онд Гэгээн Валентиний өдрийн халдлага: Зартай дээрэмчин Аль Капон Чикаго хотод халдлага зохион байгуулж, долоон дээрэмчин амиа алджээ.
  10. 1979 онд Кабул хотод байрлах АНУ-ын Элчин сайдын яаманд халдаж, элчин сайд Адольф Дабсыг барьцаалав. Цагдаагийн алба хаагч болон барьцаалагчдын хооронд болсон буудалцааны үеэр Адольф Дабс амиа алджээ.
  11. 2005 онд Хүн бүхэн хүссэн видеогоо нийтэлж, хүссэн бичлэгээ үзэх боломжтой YouTube цахим хуудас нээгджээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай