Эко Налайх хөтөлбөрийн хүрээнд Монгол-Германы их сургуультай хамтарна

Эко Налайх хөтөлбөрийн хүрээнд Монгол-Германы их сургуультай хамтарна

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Германы ашигт малтмал технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм нар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Засгийн газрын 2017 оны тогтоолоор батлагдсан "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр", дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан "Дүүргийн хэмжээнд агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад анхаарал хандуулж Эко Налайх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ" гэж тусгагдсаны дагуу дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тус сургуультай энэ чиглэлд түлхүү хамтран ажиллахаар энэхүү гэрээг үзэглэлээ. 

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Монгол-Германы Ашигт малтмал технологийн их сургуулийн хэрэгжүүлж буй "Налайх дүүргийн тоосонцрын бохирдлын түвшинг тогтоох судалгаа" буюу агаарын чанарын судалгааг хамтран явуулах, нэгдсэн мэдээллийн сантай болох, олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгаа явуулах, дүүргийн хүүхэд залуусыг тус сургуульд сургах хувийг нэмэгдүүлэх, ЕБС-ийн сургалтын чанарыг сайжруулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар боллоо гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай