98, 99 насыг зооглож байгаа 56 ахмад настанд хүндэтгэл үзүүлжээ

98, 99 насыг зооглож байгаа 56 ахмад настанд хүндэтгэл үзүүлжээ

XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жил гарах гэж байгаатай холбогдуулан  нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч  С. Батболд   нийслэлд амьдарч байгаа 98, 99  насны сүүдэр зооглож байгаа 56 ахмад настанд   мэндчилгээ хүргэн хүндэтгэл үзүүлж байна.   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга болон агентлагийн дарга нар ахмад настны гэрт нь очиж, хотын даргын мэндчилгээг уламжилж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн 15  дугаар хорооны иргэн, өндөр настан Н.Пагамжав гуай  энэ жил   99 нас хүрч байна.   Өндөр настан Н.Пагамжав Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, гавьяаныхаа амралтад гарах хүртлээ саальчин хийж байсан.  Найман хүүхэд төрүүлэн өсгөсөн алдарт эх, азай буурлыг хүндэтгэн өнөөдөр  НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар, НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар хотын даргын мэндчилгээг уламжилан хүндэтгэл үзүүллээ гэж  нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай