Баярын өдрүүдээр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Баярын өдрүүдээр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Цагдаагийн Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар өөрийн байран дээрээ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус байгууллагын алба хаагчид 2018 он гарснаас хойш сэрэмжлүүлэх ажил хийж, үр дүнгээ тооцсон байна. 

Энэ онд хулгайн гэмт хэргээс болгоомжлох үүднээс пэйж хуудас нээн хэд хэдэн хэргийг амжилттай илрүүлсэн гэнэ. Мөн  хяналтын камержуулалтыг ихэсгэх тал дээр анхааралдаа авснаа дуулгалаа.

Орон нутгийн замд 13 хүн, нийслэлд нэг хүн амь насаа алдсан хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь гэрэл шилжүүлэхгүй байх, согтуугаар жолоо барих гэх мэт хүчин зүйлээс болж байгаа боловч 70 хувь нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй гэнэ. Орон нутгийн замд хурд хэмжихэд нэгж хугацаанд 168 тээврийн хэрэгсэл өнгөрөхөд 60-90 хувь нь 60-90 хувиар хурд хэтрүүлж байгааг тогтоожээ. Мөн өнгөрсөн шөнө 45 хүн согтуугаар жолоо барьж явсныг илрүүлжээ. 

Иймээс цагаан сарын баярын өдрүүдэд хууль сахиулахын их сургуулийн 300 орчим сонсогчдоор хүч нэмэгдүүлж ажиллах бөгөөд 212 уулзварыг хяналтандаа авахаа мэдэгдлээ. Харин насанд хүрээгүй хүүхэд согтуугаар жолоо барьж буй тохиолдол бүртгэгдээгүй байгааг онцоллоо. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай