Гадаадаас бараа захиалж залилуулах явдал их гарч байна

Монгол иргэд, аж ахуй нэгж цахим орчноор дамжуулан гадаадын иргэд, аж ахуй нэгжтэй бүтээгдэхүүн худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн боловч бүтээгдэхүүнээ авч чадахгүй байх эсвэл хүлээн авсан бүтээгдэхүүн нь гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй байх тохиолдол хэд хэдэн удаа гараад байна. 

Цахим орчинд худалдан авалт хийхдээ тухайн улсын хууль тогтоомжийг сайтар судалж, маргаан үүссэн тохиолдолд хэрхэн шийдвэрлүүлэх талаар худалдан авах гэрээндээ тодорхой тусгаж байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөсөн байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай