“Пёнчан-2018”: М.Фуркад түрүүллээ

БНСУ-д үргэлжилж буй “Пёнчан-2018” өвлийн олимпын наадмын биатлоны спортын эрэгтэйчүүдийн хөөх төрлийн 12.5 км-ийн уралдаан тун сонирхолтой боллоо. Эл төрөлд олны таамаглаж байсанчлан Францын алдарт тамирчин Мартин Фуркад түрүүлж, олимпоос гурав дахь алтан медалиа хүртэв.

Өдгөө 29 настай тэрбээр өчигдөр спринт төрлийн 10 км-ийн уралдаанд хурд сорихдоо буудлагад гурван сумаа алдаж буудан, медалиас мултарсан алдаагаа ийнхүү засжээ. Биатлоны спортын нүүр царай болж буй түүнд олимпын наадмын хоёр мөнгө, ДАШТ-ий 11 алт, 10 мөнгө, дөрвөн хүрэл медаль бий.

Хөөх уралдаанд 20 настай Шведийн тамирчин С.Самуэлссон дэд аварга болж, цахиур хагалсан бол ДАШТ-ий алт, мөнгөн медальт Германы биатлонч Б.Долль хүрэл медаль хүртжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай