Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн түвшинд хүрчээ

Улаанбаатар хотын агаар маш их бохирдолтой байгаа талаар Агаарын чанарын албанаас мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар “их” болон “Маш их” бохирдолтой түвшинд хүрч 2017 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь PM10 тоосонцрын агууламж 10%-иар их, хүхэрлэг хийн агууламж 35 хувиар бага байна. Харин өнөөдрийн 13.00 цагийн байдлаар Нисэх, МҮОНРТ, Амгалан, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 100 айл, Монгол газар, Баянхошуу зэрэг бүсүүдээр агаарын чанар "МАШ ИХ БОХИРДОЛТОЙ" түвшинд хүрч, гамшгийн хэмжээнд хүрчээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай