БИЧЛЭГ: 18 настай Е.Медведева дэлхийн дээд амжилт шинэчлэв

Спортын хорхойтнуудын хамгийн их сонирхдог өвлийн спортын төрөл бол яахын аргагүй уран гулгалт. Эл спортын төрлийн ганцаарчилсан ангилалд хэн “Пёнчан-2018” олимпын аварга болох нь хүмүүсийн анхаарлыг гойд татсаар.

Сүүлийн хоёр ч ДАШТ-д дараалан түрүүлж, шуугиулаад буй 18 настай, ОХУ-ын тамирчин Евгения Армановна Медведева багийн богино үзүүлбэрийн төрөлд өрсөлдөхдөө 81.06 оноогоор дэлхийн дээд амжилт шинэчлэв.

Мэргэжилтнүүд түүний ур чадварыг аль хэдийнэ олимп, дэлхийн аварга Ким Юнатай зүйрлэн, ганцаарчилсан төрөлд түрүүлэх магадлалтай тамирчнаар нэрлэж байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай