​“Хар салхи” хочит Ц.Амарбаясгалан Х.Кэнтарог яллаа

Мэргэжлийн кик бокс, муай тай боксын дэлхийн аварга, холимог тулааны тамирчин Ц.Амарбаясгалан өнгөрсөн бямба гаригт Японы дэвжээнд ээлжит тулаанаа хийлээ.

Наран улсад есөн жилийн дараа тоглосон түүний өрсөлдөгч нь эзэн орны тулаанч Х.Кэнтаро байв. Япон эр мэргэжлийн дэвжээнд 23 удаа тулалдахдаа 18-д нь ялсан, сүүлийн үед алдаршиж яваа нэгэн.

“Хар салхи” хочит, өдгөө 39 настай Ц.Амарбаясгалан өрсөлдөгчөө дөрөвдүгээр үед хүнд цохилтоор яллаа. Тэмцээний өмнөх бэлтгэлээ эх орондоо базаасан тэрбээр хамгийн сүүлд буюу 2012 онд Английн тамирчин Т.Вудхэмийг буулгаж авсан юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай