ФОТО: С.Крамер гурван олимпод дараалан түрүүлж буй торгон агшин

БНСУ-д үргэлжилж буй “Пёнчан-2018” олимпын наадмын тэшүүрийн спортын 5000 метрийн зайн уралдаанд Нидерландын тамирчин Свен Крамер дэлхийд  босоо гэдгээ баталж, гурав дахиа түрүүллээ. 6:09.76 секундийн амжилтаар аваргалах болзол хангасан тэрбээр гурван олимпод дараалан алтан медаль хүртэж байгаа нь энэ. Тэрбээр эл амжилтаар олимпын дээд амжилт шинэчлэв.

Өдгөө 31 настай нидерланд залууд олимпын дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, ДАШТ-ий ганцаарчилсан болон багийн төрлийн 19 алт, хоёр мөнгө, нэг хүрэл, Европын АШТ-ий есөн алт, нэг мөнгөн медаль бий. Эл төрөлд ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт, Канадын тэшүүрчин Т.Блоемен мөнгө, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Норвегийн тамирчин Лунде Сверре хүрэл медаль хүртэв. Тэд олимпоос анхны медалиа авч байгаа нь энэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай