Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Билгийн тооллын XVII жарны айлчлан ирж буй “Тийн унжлагат” хэмээх шороон Нохой жилийн мэндийг нийт элэг нэгт монголчууддаа www.unuudur.mn сайтын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Ирж буй жилд айл бүхэн элгээрээ энх тунх, төрлөөрөө түвшин амгалан, үйлс нь бүтэмжтэй, олзоор арвин, жаргалаар дүүрэн байг. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Найман зууны түүхийг
Нар зөв хурайлсан
Намхан хүлэгээ унаж
Дэлхий зулайд омoгшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь ТАХИА жилээн үдэж
Настан буурлаан цэнгүүлэн НОХОЙ жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа
Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай
Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай