ФОТО: Пёнчаны тэнгэрт Монгол Улсын Төрийн далбааг мандууллаа

“Пёнчан-2018” өвлийн олимпын наадмыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнгийн гадна Монгол Улсын Төрийн далбааг залах ёслол боллоо. Эл ёслолд Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монголын цанын холбооны удирдлага, тамирчид оролцов. Пёнчаны олимпод оролцох цанын В ангиллын ДАШТ-ий хүрэл медальт Б.Ачбадрах энэ сарын 16-нд, Сочигийн олимпод оролцсон туршлагатай Ч.Отгонцэцэг 15-нд хурд сорих хуваарьтай.

“Монгол ньюс” группийн “Өнөөдөр”, “Таван цагариг” со­нин байгуулагдсан цагаасаа хойш олимпод сурвалжлагчаа илгээн, хүн төрөлхтний эв нэгдлийн баярын торгон мөч, тамирчдынхаа ялалт, ялагдлын сэтгэл догдлуулсан агшнийг сониныхоо хуудсаар дамжуулан уншигчдадаа хүргэсээр өдий хүрсэн. Бид өдгөө өвөл, зуны 10 олимпыг сурвалжлан, 10 сэтгүүлчээ илгээсэн буухиаг “Өнөөдөр” сонины Гэрэл зургийн албаны дарга Э.Харцага үргэлжлүүлж байгаа билээ. Олимпод сурвалжлагчаар анх удаа ажиллах гэж буй түүний олимпын сэтгэл догдлуулсан торгон агшнуулыг гэрэл зургийн хальснаа буулгасан фото сурвалжлагыг unuudur.mn, “Өнөөдөр” сониноор дамжуулан уншигч та бүхэн сонирхоорой.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай