ЦАГ АГААР: Нутгийн зарим хэсгээр ЦАСАН ШУУРГА шуурч, хүйтний эрч чангарна

ЦУОШГ-аас 2018 оны хоёрдугаар сарын 5-наас 12-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны дунд үеэр зарим газраар цас орон цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 8-нд зарим газраар, 9-11-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи 8-9-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 8-10-нд хүйтэрч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 7,10-11-нд нутгийн баруун хойд хэсгээр, 8-9-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орно. 8-9-нд зарим газраар салхи баруун хойоос 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. 8-10-нд хүйтний эрч чангарч Дархадын хотгороор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. 7,11-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Зүүн аймгуудын нутгаар: 6,10-нд нутгийн зүүн хэсгээр, 8-9-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 9-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна.

Говийн аймгуудын нутгаар: 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд зарим газраар,10-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, салхи зарим газраар 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 8-10-нд хүйтний эрч чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай