УИХ-ын гишүүн асан Д.Арвинд холбогдох хэргийг прокурор хянаж эхэлжээ

УИХ-ын гишүүн асан, МАН-аас АН-ын гишүүн болсон Д.Арвинд холбогдох хэрэгт шүүхийн харьяалал тогтоохоор УЕПГ-т хянаж буй гэнэ. Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, удахгүй шүүхэд шилжүүлэхээр болсон аж. Түүний үүсгэн байгуулсан “Их өргөө” компанийг АТГ-ынхан өнгөрсөн оны нэгдүгээр сард битүүмжилж, хилээр гарахыг нь хориглосон билээ. Тухайн үед хэвлэлд “Бэрийнхээ нэр дээр байдаг компанид ямар ч тендергүй төсөл өгч, улсын төсвөөс санхүүжүүлсэн, “Сансар” хотхоны 85 өрхийн 500 гаруй иргэнийг орох оронгүй болгосон, иргэдийн орон сууцны гэрчилгээг барьцаалж, банкнаас зээл авсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн тухай мэдээлж байв. Д.Арвины хүү А.Од нь “Сансар” хотхоны орон сууцыг барихдаа иргэдийн орон сууцны гэрчилгээг барьцаалж банкнаас зээл авсан тухай ч бичиж байсан юм. 

Харин өдгөө шүүхэд шилжүүлэхэд бэлэн болоод буй хэрэг нь хэвлэлд мэдээлж байснаас өөр гэдгийг эх сурвалжууд батлалаа. Д.Арвин нарт холбогдох прокурорын хянаж буй хэрэг нь УИХ-ын гишүүн байхдаа нэгэн байр барьж Баянзүрх дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэст шахан улсаас 300 гаруй сая төгрөг завшсан. Ингэхдээ өөрийн дүү нарын компаниар бариулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон аж. Тиймээс УИХ-ын гишүүн асан Д.Арвиныг эрх мэдэл албан тушаалаа урвуулан төсвийн хөрөнгийг завшсан үндэслэлээр буруутган яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (24)

Илгээх

Энэ тухай