В.И.Красногоровын бүтээл дахин “амилна”

В.И.Красногоровын бүтээл дахин “амилна”

УДЭТ-ын уран бүтээлчид ирэх хоёрдугаар сарын 13, 14-нд В.И.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжгийг үзэгчдэд хүргэнэ. Нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дот­нын найзуудаа гэртээ урьж буйгаар эл жүжиг эхэлдэг. Үнэндээ зочид нь тэдний нууц ам­раг байх аж. Хэн хэнээсээ уйдсан, уйтгартай амьдралыг туулж буй хос хэрхэн хөглөх тухай өгүүлэх эл жүжгийг Төрийн шагналт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулж, гол дүрүүдэд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин С.Болд-Эрдэнэ, М.Тогтохжаргал, Э.Тодгэрэл нар тоглоно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай