Иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө сэтгэл гаргаж ажиллахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов

Иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө сэтгэл гаргаж ажиллахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогын талаар нэгдсэн ойлголт өгөх, чиг үүргийг нь тодорхойлох зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт зориулж Төрийн ордонд семинар зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх семинарт оролцож үг хэллээ. Тэрээр аймаг, нийслэлийн удирдлагуудад ажилдаа, нутаг орондоо эзэн нь байж, иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө сэтгэл гаргаж ажиллахыг үүрэг болголоо. Мөн аймаг, орон нутагт хууль хэрэгжүүлж ажиллах учиртайг тэмдэглэлээ.

Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгана. Ингэж байж төсвийн сахилга бат сайжирна. Эдийн засгийн уналтыг зогсооно. 2018 оны гол зорилго, зарчим энэ байх болно гэж Ерөнхий сайд хэллээ.

Маргааш буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр аймаг, нийслэлийн Засаг дарга нар Засгийн газрын гишүүдтэй 2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай