Тендерийн урилга

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК нь оффисын бичиг хэргийн бараа, материалыг нэг жилийн хугацаанд хуваарийн дагуу нийлүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг санал болгож уг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниудыг урьж байна.

Тендерийн дугаар, нэр: СШ 18/01, МИК-д бичиг хэргийн бараа, материал нийлүүлэх.

Шалгуур үзүүлэлт: Үнэ, төлбөрийн нөхцөл, түгээлт, компанийн чадавхи.

Тендерт оролцогчдод тавигдах шаардлага: 

• Ажлын туршлага (Гэрчилгээ, хэдэн жил, үйл ажиллагааны чиглэл, хүний нөөц гэх мэт).

• Компанийн санхүүгийн чадавхи (Баланс, орлого, зарлага, өр төлбөр гэх мэт).

• Захиалсан бараа бүтээгдэхүүнийг захиалагчийн байранд хүргэж өгөх.

• Тендерт ирүүлсэн үнээр бараа материалыг нэг жилийн хугацаанд нийлүүлэх.

• Бараа материалыг хуваарийн дагуу нийлүүлэхээс гадна шаардлагатай үед бага хэмжээгээр шууд нийлүүлэх боломжтой байх.

• Илүү захиалгыг захиалгын хэмжээний 20 хүртэл хувиар зөвшөөрөх ба ийнхүү илүү захиалгыг тендерийн үнээр нийлүүлэх.

• Тендерт шалгарсан үед нийт үнийн дүнгийн таван хувьтай тэнцэх хэмжээний гүйцэтгэлийн баталгаа гаргах.

Бүрдүүлэх материал:

• Шаардлага болон шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тухай баримтууд.

• Тендерийн үнийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгаа.

Тендерээр нийлүүлэх бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо ширхэг, нийлүүлэх хуваарь зэргийг “МИК ОССК” ХХК-ийн байранд ирж болон myagmarsuren@mik.mn цахим шууданд хандан авч болно.Тендерийг битүүмжлэн, дугтуйн дээр нь тендерийн нэр, дугаарыг бичээд 2018 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 17.00 цагаас өмнө дараах хаягаар хүргэж өгнө үү:

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК, Улаанбаатар хот 14210, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө-19, 10-р давхар. Утас: 11-328267 (#835)

Ирүүлсэн материалтай танилцаж сонгосон гурван (3) ААН, компанийн төлөөлөгчидтэй 2018 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн дотор уулзаж шалгаруулах болно. Эдгээр ААН, компанитай утсаар холбогдож энэхүү уулзалтын өдөр, цагийг мэдэгдэх болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай