ФОТО: “Пёнчан-2018” өвлийн олимпын наадамд оролцох тамирчдын хувцсыг гардууллаа

Өнөөдөр Монгол Улсаа төлөөлөн “Пёнчан-2018” өвлийн олимпийн 23 дугаар наадмын цасан замд уралдах гурван тамирчны болон багийн багийн бүрэлдэхүүний албан ёсны хувцсыг гардуулав. Монголын баг тамирчдын хувцсыг дотоодын үйлдвэрлэгч “Төмөр трейд” компани урлажээ.

Энэ удаагийн олимпын наадамд манай улсаас гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км-ын зайд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн 15 км-ын зайд Ч.Отгонцэцэг нар оролцох бол паралимпийн цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх эрхээ авсан юм. “Пёнчан-2018”-д эх орноо төлөөлөн оролцох баг тамирчидад олимпын нээлт хаалтын ёслол болон бэлтгэлд өмсөх иж бүрэн хувцсыг ийнхүү үндэсний үйлдвэрлэгчид бүтээжээ.

Тухайлбал, Монголын баг тамирчид “Төмөр трейд” компанийн куртик,”Нано вүүл” компанийн ноолууран малгай, ороолт, бээлий, “Цэрэн наран” компанийн “Joma” брэндийн бэлтгэлийн нимгэн хувцас, “Их хэнгэрэг” компанийн “Ханхүлэг” брэндийн арьсан цүнхээр гангарах юм. Монголын баг тамирчдын бэлтгэлийн хувцас хэрэглэлийг урлан бүтээсэн тус компаниуд нээлттэй тендерээс шалгарч, Үндэсний шигшээ багийн хувцас хэрэглэлийг гүйцэтгэсэн байна.

Энэхүү ёслолд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн албаны дарга Б.Билэгт, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал нарын албаны хүмүүс оролцлоо. Манай гурван тамирчин Хандгайт дахь цанын баазад бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Тэд ирэх сарын эхээр олимп болох Пёнчан хотыг зорих юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай