ФОТО: “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн нээгдлээ

“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн Богд хааны ордон музейд нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна.  Өнгөрсөн жил “Хатгамал урлагийн гайхамшиг” нэртэйгээр дэлгэгдэж байсан тус үзэсгэлэн энэ жил “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” болон өргөжиж, нээгдлээ. Үзэсгэлэнд 20 гаруй уран бүтээлчийн 100 гаруй бүтээл тавигдсан байна. Уран хатгамалын үзэсгэлэн ирэх хоёрдугаар сарын 8 хүртэл Богд хааны ордон музейд үргэлжилнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай