Ц.Нямдорж: Тэр машиныг би унаж байгаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өндөр үнэтэй жийп машин унах нь зүйтэй, эсэхийг олон нийтийн сүлжээгээр хэлэлцээд хэд хонож байна. Улс орны эдийн засаг сайнгүй байхад сайд нь хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй машин хөлөглөх нь буруу гэж шүүмжлэх нэг хэсэг байхад насаараа төрд зүтгэсэн Ц.Нямдоржтой барьцах хэрэггүй хэмээн өмөөрөх хүмүүс ч буй.

Түүнээс өчигдөр энэ талаар тодруулахад, “Саяхан манай яамныхан хуучин машинууддаа зохицуулалт хийж, нэг машин шинээр авсан. Тэр машиныг би унаж байгаа нь үнэн. Үнэ нь 300 сая гаруй төгрөг гэсэн. Иргэдийн шүүмжлэлийг ойлгож байна” гэсэн тайлбар өгөв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай