Хурд хүчний тэсрэлт шалгасан бадминтон

Бадминтоны спорт анх Грек улсад үүсжээ.  Бадминтоны анхны клубийг 1877 онд Англид байгуулжээ. Цохиур нь 23 см өргөн, 75 гр жинтэй. Бөмбөг нь таван гр, зургаан ширхэг өдтэй. Тор нь 6,1 метр урттай. Бөмбөг нь маш хөнгөн эмзэг. Тамирчид 13.4х6.1 метр хэмжээтэй талбайд тоглодог. Ер нь талбайн теннистэй их төстэй. Бөмбөгөө өрсөлдөгч багийнхаа талбайд унагаавал оноо авна. Цохиуртай спортоос хамгийн хурдтай нь бадминтон. Сайн тамирчны цохисон бөмбөг цагт 270 кмийн хурдтай хөөрдөг аж. Бадминтон 1972 оны Мьюнхений олимпод үзүүлэх тоглолтод орсон юм. Улмаар 20 жилийн дараа буюу 1992 оны Барселоны олимпын хөтөлбөрт албан ёсоор багтжээ. Дотроо эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, эрэгтэй эмэгтэй хос, холимог хос гэсэн таван төрөлтэй. Дэлхийн бадминтоны холбоо 1934 онд байгуулагдсан, өдгөө 176 орныг эгнээндээ элсүүлжээ. Монголын бөдминтоны холбоо 1999 онд байгуулагдсан. Эл спортоор тогтмол хичээллэдэг 500 гаруй тамирчин монголд бий.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай