ФОТО: Халз барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ

“Хосбаатар” сан болон “Жудаг” групп, “Аваргууд” академи, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-аас хамтран өчигдөр  улсын цолтой шилдэг 16 хүчтэний халз барилдааныг “Аса” циркт зохион байгууллаа.  Барилцаанд Улсын арслан Э.Оюунболд,  Улсын заан Н. Жаргалбаяр заан хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй байна.  

30 сая төгрөгийн шагналын сантай тус барилдаан тойргоор явагдаж улсын харцага О.Хангай  тав даван түрүүллээ.  Харин Улсын харцага Х.Гантулга  дөрөв, Улсын харцага Т.Баасанхүү гурав давсан амжилтыг үзүүлсэн байна. Мөн халз барилдаанд Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, чөлөөт бөхийн ОУХМ, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг гурван удаа халз барилдаж 2:1 харьцаатайгаар Д.Төмөрхүлэг яллаа.

Сонирхуулахад, халз барилдааны орлогыг бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Банзрагчийн Оюунсүрэнгийн эмчилгээнд зориулахаар болсон тухай зохион байгуулагчийн зүгээс дуулгаж байв. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай