Улс орон даяар Амны хөндийн эрүүл мэндэд анхаарна

Дорноговь аймгийн хэмжээнд хүүхдийн өвчлөлийн дунд хоол боловсруулах эрхтэн ялангуяа шүдний өвчлөл тэргүүлж байгаатай холбогдуулан “ Эрүүл шүд“ аяны хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор шүдээ зөв угааж сурах, зөв хоололт, амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн зөв сахих талаар мэдлэг олгоход чиглэсэн “ АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙ “ кабинетыг ЭМ-ийг дэмжих сангийн санхүүжилтээр байгуулж нээлтийг хийлээ. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б. Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т. Энхтүвшин, аймгийн ЗДТГ-ын НБХ –ийн дарга Ч. Байгальтуяа, ЭМГ-ын дарга Г. Энхцэцэг нар оролцсон юм. Тус кабинетаар цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, тэдний асран хамгаалалгч, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулах юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай