"Пёнчан-2018" өвлийн олимпод хоёр Солонгос нэг далбаан дор оролцоно

"Пёнчан-2018" өвлийн олимпод хоёр Солонгос нэг далбаан дор оролцоно

Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпын XXIII наадам ирэх сарын 9-нд эхэлж 25-нд өндөрлөнө. Энэхүү өвлийн олимпын нээлтийн ёслолд хоёр Солонгос нэг далбаан дор нэгдэж оролцохоор болжээ. Хоёр Солонгосыг заагладаг хилийн бүс дэх Панмүнжом тосгоны Өмнөд Солонгосын талын хэсэгт тус улсын төлөөлөгчид энэ сарын 17-нд буюу өчигдөр хуралдаж ийн шийдвэрлэжээ. Мөн хоёр улс олимпын эмэгтэйчүүдийн хоккейн төрөлд хамтарсан баг оролцуулахаар болжээ.

Үүнээс гадна олимпод Умард Солонгосоос хэдэн тамирчин оролцуулах асуудлаар хоёр Солонгосын албаны хүмүүс энэ бямба гарагт Швейцарьт Олон улсын олимпын хорооны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээр болсон гэнэ. Харин өчигдөр болсон хэлэлцээний үеэр Умард Солонгос Пёнчаны олимпод 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжөөн дэмжигчдийн багаа илгээх болсноо мэдэгджээ.

Дашрамд дурдахад, Умард Солонгосын тамирчид нь ирэх сарын 1-нд, хөгжөөн дэмжигчид, сэтгүүлчид болон бусад албаны хүн нь ирэх сарын 7-нд Өмнөд Солонгост хүрэлцэн ирэх юм байна.

Эх сурвалж: http://www.abc.net.au

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай