Ихэнх аймгуудын өрсөлдөх чадвар буурч, 5 аймаг л сайжирсан

Ихэнх аймгуудын өрсөлдөх чадвар буурч,  5 аймаг л сайжирсан

 Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017”-ын үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан бол аймаг бүрийн хөндлөнгөөс дүгнэх тусгал болж өгдөг. Улс орны  хөгжил аймаг, сум, нэгж, өрх бүрээс хамаардаг. Ямар аймаг нь яаж сайжирсан талаарх байдал тайланд дэлгэрэнгүй тусгагдсан байгаа. 2017 оны  хувьд 5 аймгийн эдийн засаг үнийн дүнгээр өссөн. Харин  бусад аймгуудын үзүүлэлт  буурсан байна. 

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ:

Орхон аймаг эдийн засаг өмнөх онтой харьцуулахад 13,6 хувиар өсөж тэргүүлсэн бол Дорнод аймаг 6,  Говьсүмбэр аймаг 1, Өвөрхангай 1 тус тус  сайжирсан. Харин Ховд -13 Сүхбаатар -15  Өмнөговь 10 оноогоор тус тус буурсан үзүүлэлт үзүүлжээ. Гүйлтээр зүйрлэвэл 10 секундэд гүйдэг байсан хүн 11 секундэд гүйдэг болж байгаа тамирчинтай адил. Ингэж буурч байгаа асуудлыг дор бүрнээ тунгаах шаардлагатай" гэв. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай