Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 10 зүйл: "Утааг хамтдаа устгая" технологийн шийдэл шалгаруулах уралдаан болно

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 10 зүйл: "Утааг хамтдаа устгая" технологийн шийдэл шалгаруулах уралдаан болно

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд

  1. Өнөөдөр бол жилийн 17 дах өдөр бөгөөд он дуусахад 348 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -15 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ.
  3. Аргын тооллын 1 сарын 17, Буд гараг. Билгийн тооллын 1, Элдэв тэнгэртэн одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2425.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.20, юань 377.50, вон 2.230 төгрөг байна. 

​Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

  1. 11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Д.Пүрэвдаваад зодуулсан эмэгтэй тэмцлийн хурц хэлбэрийг сонгосон асуудлаар өөрийн биеэр хэвлэлийн бага хурал маргааш буюу Live conference center-т хийнэ.
  2. 12:00 цагт Багш нарын түр хорооноос ахмад багш нар тэтгэврийн зөрүүг арилгуулах, тэтгэврийн насыг наашлуулах талаар хэвлэлийн бага хурал  Live conference center-т хийнэ.
  3.  "Утааг хамтдаа устгая" технологийн шийдэл шалгаруулах уралдаан  /http://sustainable.arigbank.mn// газар дээрх харьцуулсан туршилт, хэмжилтын үйл ажиллагаа Цонжин Болдогт байрлах Хариг Трэйд ХХК-ийн амралтын газар нээлтээ хийх гэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд

  1. Испани улсын үндэсний өдөр
  2. Энэ өдөр Канад, Америкийн жүжигчин Jim Carrey мэндэлжээ. Тэрээр өнөөдөр 55 нас хүрж байна. 
  3. Энэ өдөр АНУ-н тэргүүн хадагтай байсан Michelle Obama мэндэлжээ. Тэрээр өнөөдөр 53 нас хүрж байна.  

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай